Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн танилцуулга

2015-11-10 09:32
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ юм. Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь дараах зорилго тавин ажиллаж байна.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй, тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулах
  • Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж тооцоо судалгаанд үндэслэн гэмт хэргийн нөхцөл шалтгааныг арилгах талаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргах түүний биелэлтэнд хяналт тавих, үр дүнг хэлэлцэх
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дүүргийн Засаг дарга болон хууль хяналт, мэргэжлийн байгууллагын удирдлагууд зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2015 оны 04 сарын 03 өдөр Дугаар А/38 Улаанбаатар хот

┌ ┐
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн
батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, дах заалтуудыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсугай. Үүнд:
Зөвлөлийн дарга - Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Зөвлөлийн дэд дарга - Дүүргийн Засаг дарга
Зөвлөлийн нарийн бичгийн дарга- Хурлын ажлын албаны дарга
Зөвлөлийн гишүүд:
  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
  2. Дүүргийн Прокурор
  3. Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар Шүүхийн Тамгын газрын дарга
  4. Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
  5. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга
  6. Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга
  7. Дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга
  8. Захиргаа хуулийн хэлтсийн дарга
  9. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтсийн дарга
  10. Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
  11. Хөдөлмөрийн хэлтсийн дарга
  12. Боловсролын хэлтсийн дарга
  13. Сонгинохайрхан дүүргийн Тагнуулын тасгийн дарга
  14. Эрүүл мэндийн нэгдлийн дарга
  15. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга
  16. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч
  17. Дүүргийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шашин сүм хийдийн асуудал хариуцсан ажилтан

Хоёр. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд

Даалгах нь:

1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй, тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулах

2. Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн байгууллага, аж, ахуйн нэгж, иргэд олон нийтийн оролцоонд түшиглэн явуулахад тэдгээрийн хоорондын ажлыг уялдуулан зохицуулж, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг дүүргийн онцлог нөхцөл байдалтай нягт уялдуулахын дээр үр нөлөөтэй ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, мэдээ тайлангаа улирал тутам дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дээд шатны байгууллагад хүргүүлж байх

4. Зохицуулах зөвлөлийн хурлыг улирал тутам тогтмол хийж, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэн, мэдээлэл, албан даалгавар, зөвлөмж гаргаж ажиллах

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/16 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                           ДАРГА                           Х.НЯМБААТАР


2015-11-10 09:32

Сэтгэгдэл ачааллаж байна ..