Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

2017-04-25

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт зөвлөлгөөнийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн нийт гишүүд, дүүргйин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, нийслэлийн зарим дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд, төр захиргаа, хууль хяналт, цагдаагийн байгууллагуудын албан хаагчид, иргэд нийт 400-аад хүн оролцлоо. Зөвлөлгөөний эхэнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, дуудлага мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоноглосон мотоциклыг Цагдаагийн I, II, III хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, ШШГЕГ-ын харьяа Хорих 405 дугаар ангид тус тус  гардуулан өглөө. 

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт зөвлөлгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй оролцож баяр хүргэж үг хэллээ. Ингэхдээ тэрбээр зөвлөлгөөнийг бусад дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц өндөр түвшинд зохион байгуулж буйг онцолж, цаашид зөвлөлийн үйл ажиллагаа олон талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Зөвлөлгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мөн Баянгол, хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн, шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр Сонгинохайрхан дүүрэг дэх 2015, 2016 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. 
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар 2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьсан бол Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ганбат Замын хөдөлгөөний аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавив. 
Зөвлөлгөөнд мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийг төлөөлөн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Гантөгс “Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн тэргүүн туршлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийлээ.


Зөвлөлгөөний үеэр дүүргийн цагдаа, хууль хяналтын байгууллагууд зөвлөлгөөнд оролцогчдод зориулан байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, ажлын багаж хэрэгслүүд, ном гарын авлага зэргээ дэлгэн үзүүлж, мэдээллээр ханган ажиллалаа

Зөвлөлгөөнд Монголын Цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчдэд ирж урлагийн тоглолт үзүүлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%