Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХЭЛТЭС АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2017-04-26

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооноос ажлын хэсэг гарч ажлын хороонд харьяалагдах хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаж үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар ярилцлаа.

Ажлын хорооны Төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ, ОСНААУГ-ын харьяа Орон сууцны баруун түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15, Тээвэрлэлт үйлчилгээний төв, УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцав. 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон дүүргийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Цацрах хангай”, “Их хотын гэрэл” ХХК, Тохижилт цэвэрлэгээ үлйчилгээний төв ОНӨААТҮГ, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн энэ долоо хоногт Засаг даргын Тамгны газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын албаны үйл ажиллагаатай танилцах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%