Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-05-04

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг Япон улсын "Палетте" ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Танигучи тэргүүтэй төлөөлөгчид болон дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа.

Япон улсын иргэн 74 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг хандлагыг бий болгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сэтгэлгээг Японы нийгэмд загвар болгож хэвшүүлсэн "Палетте" ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Танигучитай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдний хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бүрдүүлэх хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Уулзалтад дүүргийн “Сонгино” бие даан амьдрах төвийн захирал М.Чулуун-Эрдэнэ, “Эвт гурван тулгуур” төрийн бус байгууллагын захирал Т.Ганзориг нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, дэмжлэг хүссэн юм.

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг уулзалтын үеэр хатагтай Танигучид хандан “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, айл өрхийн дийлэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон амьдардаг онцлогтой бүс нутаг. Дүүргийн удирдлагуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөрлөх нөхцөл бололцоог бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%