Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЗАЛУУ БАГШ НАР ЧУУЛЛАА

2017-05-29

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад ажиллаж буй 700 гаруй залуу багш нэгэн дор цуглаж, боловсролын салбарт төдийгүй өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар ярилцав. Чуулганд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Б.Ундармаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил, Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүн Б.Чойдорж нар оролцлоо. Энэ үеэр бусдыгаа амжилтаараа хошуучилсан нийт 14 багшийг Багшийн алдар, Ахлах багш, Арга зүйч багш тэмдгээр мөн шагнаж, урамшууллаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%