Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ САНАЛЫГ НИЙСЛЭЛД ХҮРГҮҮЛЛЭЭ

2017-05-25

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийж төлөвлөгөөний дагуу гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар дүүргийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гарган нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд саналаа хүргүүллээ. Тус тогтоолд дүүргийн 25 жилийн ойг энэ оны 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгаад байгаа юм. Мөн энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргийн хүний эрхийн хорооны бүтцийн талаарх саналыг Засаг даргад уламжиллаа.

Түүнчлэн төрийн дээд одон медалиар шагнуулахаар иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэж, шаардлага хангасан иргэдийг материалыг нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%