Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАЙГАЛЬ ЭКОЛОГИ, ГАЗРЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖЛЫН ХОРООНООС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-09-06

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооноос дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16 –ийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсч, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа.

Мөн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны хагас жилийн тайланг сонсч, цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

Түүнчлэн дүүргийн Газрын албаны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг сонсч, цаг үеийн асуудлаар асуулт асууж, хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Шийдэл” төслийн явцын талаар газрын албанаас мэдээлэл авлаа. Мөн “Шийдэл” төсөлд хандсан ч асуудлаа шийдүүлээгүй байгаа иргэдийн материалын бүрдэлтэй танилцаж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар тогтов.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%