Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНООС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-09-07

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгээс зохион байгуулж, Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны Төлөөлөгчид дүүргийн зарим хэлтэс албадын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсч, хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцлаа.

Тухайлбал, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтсийн удирдлагууд, ажилтан албан хаагчидтай уулзаж дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, түүнээс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл авав. Мөн цаашид орлого нэмэгдүүлэх талаар ямар шинэ ажил санаачилж байгаа, ямар гарц шийдэл байгаа талаар асууж, харилцан ярилцлаа.

Мөн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон Тээвэрлэлт үйлчилгээний төвийн төлөөлөлтэй уулзаж энэ оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%