Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-09-20

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын байгуулсан “Х.Нямбаатар” сангаас “Хүүхдийн инээмсэглэл” төслийг Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн анхны үзлэг эмчилгээний кабинетийн нээлт 65 дугаар сургууль дээр болж, арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон “Х.Нямбаатар” сангийн тэргүүн И.Баярмаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч О.Ганбаатар, хороодын засаг дарга нар, төслийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудын төлөөлөл, ард иргэд, хүүхэд багачууд оролцсон юм. Төсөл 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд цаашид үзлэг, эмчилгээний кабинетаа хэд хэдэн газар нээж, хүүхэд багачуудын шүдийг эрүүлжүүлэх, эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%