Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IV ХУРАЛДААН БОЛЛОО

2017-09-20

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааны эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлэв.

Үүний дараа дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Төслийг дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил танилцуулж,  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч, өөрсдийн саналыг хэллээ.  

Хуралдаанаар мөн дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%