Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЛАА

2017-10-27

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын ажлын хорооноос дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэг нийт 68 боловсролын байгуулагын үйл ажиллагаатай танилцлаа.

 Тус ажлын хүрээнд байгууллагын дотоод хяналт, дотоод журам, хүний нөөцийн чадавхи, бичиг хэргийн стандарт, эрүүл ахуй, байгууллагын гадна дотор тохижилт, цэвэрлэгээ, багш ажиллагсдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр удирдлагын зүгээс хийж буй ажил, санал санаачилга, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрол эрх хангагдсан байдал, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хийсэн ажил зэрэг 20-иод чиглэлээр шалгалт явуулахын зэрэгцээ тус байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч ажиллалаа. Шалгалтын бүрэлдэхүүнд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэсээс холбогдох хүмүүс орж ажилласан юм.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал, сайн туршлага, санал хүсэлт зэргийг нэгтгэн тус Нийгмийн бодлогын хорооны хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар зохих шатанд уламжлан ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%