Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЭРГҮҮЛИЙН ХАНТААЗ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2017-11-15

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 17 буддын сүм хийд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сүм хийдүүдийн төлөөллүүд 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Тэргүүн лам нарын зөвлөлийг байгуулан өдийг хүртэл ажиллаж байна.

Тус зөвлөл нь улирал бүр хуралдаж нийгэмд тустай ажлуудыг хийсээр ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн I II III  дугаар хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах ажилд зориулан эргүүлийн хантааз бэлэглэснийг Жүрмэддэчэнлин хийдийн хамба лам О.Энхболд , дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шашин сүм хийд, төрийн бус байгууллага хариуцсан ажилтан Ц.Мөнгөнзул нар гардуулан өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%