Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧИД ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАНА

2017-11-16

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгчид өөр өөрсдийн сонгогдсон тойрог, хороондоо 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлээр дамжуулан тайлагнах шийдвэрийг гаргалаа.

Хүн ам олон, нутаг дэвсгэр том Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх, хийж буй ажлаа тайлагнах боломж бололцоо муу байдаг тул энэхүү шийдвэр нь цагаа олсон, үр дүнтэй ажил болно гэдгийг хуралдааны үеэр Тэргүүлэгчид хэлж байлаа. Сэтгүүл энэ онд багтан иргэдийн гарт очно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%