Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“БАГИЙН АЖЛЫН ҮР ДҮН” САРЫН АЯН ЗАРЛАЛАА

2017-11-16

Дүүргийн 32 хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ахлуулсан хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан, “Иргэний танхим”-ын ажилтнуудын дунд “Багийн ажлын үр дүн” сэдэвт сарын аяныг зохион байгуулахаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Аяны зорилго нь иргэдийн хууль эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, иргэний үүргийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа.

Хороо бүрээс гарсан 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг нь хорооны хэсэг тус бүрт иргэдийн дунд хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, иргэдээс санал хүсэлтийг нь хүлээн авч, холбогдох албан тушаалтанд уламжилж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мөн хорооныхоо айл өрхүүдэд зөрчлийн тухай хуулийг таниулах гарын авлага материал тарааж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах ажлыг зохион байгуулна.

Түүнчлэн хорооны нутаг дэвсгэрт зөрчил илрүүлэх хяналт, шалгалт явуулж, дүнг илтгэх хуудсаар баримжуулан, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлан ажиллах юм.

Аяны хүрээнд дүүргийн 4 бүс болох Баянхошуу, Толгойт, Өнөр, төвийн бүсүүдийн дунд багийн гишүүдийн эрх зүйн мэдлэлийг сорьсон тэмцээн зохион байгуулж, дүгнэн амжилттай оролцсон багуудыг шагнаж урамшуулна.

Эцэст нь багууд цаашид авах арга хэмжээний талаарх санал дүгнэлтээ боловсруулах дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд аяны нийт арга хэмжээнд оролцсон оролцоо, үр дүн, багийн гишүүдийн чадавхиар нь үнэлэн дүгнэж 1-4 байр эзлүүлэн шагнаж урамшуулах юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%