Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Д.Нанжидын 70 жилийн ойд театрын уран бүтээлчид оролцлоо

2017-12-07


Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” арга хэмжээ УБ хотод зохион байгуулагдлаа. Ойн арга хжмээний үеэрх хүндэтгэлийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал, "Ардын бүжиг - Тайзны урлаг" сургалт хэлэлцүүлэгт ТХДЖТ-ын удирдалга, бүжиг ангийн хамт олон амжилттай оролцоод ирлээ.

МУГЖ Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт мэндэлж, 1940 онд бага сургууль, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. 1945-1972 онд улсын Эстрад концертын товчоо, ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуулийн соёлын салбарт бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ-т бүжгийн багш, бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд бүжгийн багш, 1993 оноос эхлэн СУИС-д бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%