Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИТХ-ЫН ДАРГА Б.МӨНХЦЭЦЭГ ХОРООДОД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2018-03-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг дүүргийн 32 хороонд ажиллаж, хороо болон албан хаагчдын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нь сонсч, шийдвэрлэх гарцын талаар ярилцан, ажил хэрэгтээ тусгаж, зохих шатанд уламжлахаар өнөөдөр ажлаа эхлүүлээ. Тэрбээр өнөөдөр өглөө 8.30 цагт 21 дүгээр хороо Жаргалант тосгоноос уг ажлаа эхлүүлсэн юм.

Жаргалант тосгоны тухайд дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор тосгоны дундуур дайрч өнгөрч буй үерийн жалгын асуудлыг онцлон дуулгаж байлаа. Өнгөрсөн жил тус хороонд үер болж, айл өрхүүд усанд автаж, хүн мал эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан тул энэ жил дорвитой арга хэмжээ авах шаардлага байгааг тус хорооны Засаг дарга Б.Мягмарсүрэн хэлж байлаа. Уг үерийн судаг нь тосгоны дундуур 2.5 километр үргэлжилдэг бөгөөд стандартад нийцсэн далан барихад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ажээ. Тиймээс дээрх мөнгийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй тул энэ жилдээ судгийн хоёр талаар шороо асгах замаар айл өрх, хүн малаа хамгаалах боломжтой байгааг тосгоны захирагч хэлж байв.

Мөн хорооны Төр захиргааны байр болон Соёлын төв байрлаж буй байрны тухайд дээврийн засварыг нэн даруй хийхгүй бол байнга дусаал дусдаг гэлээ. Энэ жил хана тааз нь дусаал дусаж будаг шохой нь ховхорч хуурсан байсныг засч, тохижуулсан бөгөөд уудахгүй бороо орвол дахин тусаал дусах вий гэсэн түгшүүртэй ажиллаж байгаагаа албан хаагчид хэлж байсан юм.

Энэ үеэр тэрбээр тус тосгоны хүүхдийн цэцэрлэгээр орж, нөхцөл байдалтай нь танилцсан юм. Тус цэцэрлэгийн тухайд 240 гаруй хүүхэд хүлээн авч байгаагийн 50 гаруй хүүхэд нь 24 цагийн ангид хүмүүжиж байгаа юм. Энэ үеэр албан хаагчид цэцэрлэгийн байрны дээврийн засвар, гал тогооны агааржуулалтын асуудлыг нэн дариу шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%