Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

32 ДУГААР ХОРООНЫ ХАЯГЖИЛТЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2018-03-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг 32 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны удирдлага, ажилтан албан хаагчид хаягжилтын асуудал эмх цэгцгүй, эзэнгүй хашаа их байгаагаас олон сөрөг үр дагавар гарч байгааг дуу нэгтэй хэлж байсан юм. Мал бордох, Эмээлт, Баруун туруун зэрэг газруудад газар олголт замбараагүй хийгддэг, харахад эзэнгүй юм шиг боловч мэдээллийн санд дүүрэн газар олголт хийчихсэн байгаа асуудлыг тэд хэлж, уг асуудлыг цэгцлэх шаардлага байгааг дуулгав.

Хорооныхоо нэг иргэний газрын асуудал шийдэх нь бүү хэл, сургууль цэцэрлэг барих газар ч байхгүй байна хэмээн Засаг дарга В.Сүхбаатар хэлж байв. Нөгөөтэйгүүр тус хороонд гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал хүнд байгаа бөгөөд шийдвэрлүүлэхээр дээд шатанд уламжилахаар шилэн кабель тавигдаагүйн улмаас камер суурилуулах боломж муу байдаг гэдгийг учирлаж байсан юм.

Мөн тус хороогоор дайран өнгөрч буй карьерийн замаас үүдэн тоосжилт босч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг хэллээ. Түүнчлэн Эмээлт зах дээр үйлчилгээ эрхлэгчид хогоо замбараагүй хаяж, үүсмэл хогийн цэг бий болгож байгаа зэрэг цэгцлэх асуудал олон байгааг хэлж байв.

Харин газар нутгийн таруу байршсан онцлогоос үүдэн ажилтан албан хаагчид, тэр тусмаа хэсгийн ахлагч нар ажилдаа ирж очиход хүндрэлтэй байдгийг мөн дуулгасан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%