Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

1 ДҮГЭЭР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАЙРАНД ЗАСВАР ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ГЭВ

2018-03-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж ИНХ-ын дарга Л.Аюур, Засаг дарга З.Энхтүвшин болон бусад албан хаагчидтай уулзаж, хороонд тулгамдаж буй асуудал, үйл ажиллагаанд учирч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа. Тус хорооны тухайд хорооны цогцолбор байр ашиглалтад ороод удаагүй ч төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг хэлж байлаа. Тодруулбал, тус хорооны барилгыг өвөл барьсан учраас хана тааз хагарч, хаалга цонх нь муудаж, суларсан хэмээн тайлбарлаж байсан юм.

Нөгөөтэйгүүр хорооны барилга замтай ойрхон, автомашины зогсоол байхгүйгээс осол, зөрчил гарах нөхцөл бүрдээд байгааг хэлж, уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%