Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ЯВГАН ЭРГҮҮЛИЙН БАГ” БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЛАА

2018-03-30

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан 2018.03.27-ны өдөр хуралдаж дараах 7 асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргаж ажиллалаа. Үүнд:  

1.    Тэргүүлэгчдийн 2017 оны А/134 дүгээр тогтоолоор 2018 оныг дүүргийн хэмжээнд “Сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлэн, эко ногоон орчинг нэмэгдүүлэх жил” болгон зарласан бөгөөд жилийн зорилтын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд дахин боловсруулах үүргийг Засаг даргын Тамгын газарт өгч буцаав.

2.    Дүүргийн 2018 оны 1-р улирлын орон нутгийн татварын орлогын гүйцэтгэлийн талаарх мэдээлэлтэй танилцахад гүйцэтгэл 101.4%-тай  байв.

3.    Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлэлтэй танилцсан бөгөөд 2018 онд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 855.0 сая төгрөгийн хөрөнгөөр хороодод 58 төсөл хэрэгжүүлэхээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан. 2018 оны эхний улирлын байдлаар төсөл, арга хэмжээний ажлын даалгавар, техникийн тодорхойлолт боловсруулагдан батлагдсан бөгөөд зураг, төсөв хийлгэх гүйцэтгэгчийг шалгаруулсан байна. 14 хороонд камержуулалт, иргэний танхимын тохижилт, ЭХО аппарат худалдан авах барааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан тендерийн бичиг баримтыг боловсруулж дуусаад тендер зарлах шатандаа байна.

4.     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/10 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан 6 газрын хамгаалалт муу, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, хашаа барих, зөвшөөрөлгүй буусан айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх гэх мэт асуудал их байгааг хэлэлцээд 2018 онд Баянхошуу уул, Бумбатын рашааны орчмын тэмдэг тэмдэглэгээг хийж хашаажуулах, 21-р хорооны нутаг дэвсгэр бурхантын ам, өндөр хааны рашааны орчим, 25-р хорооны нутаг дэвсгэр Лам нарын лагерь хадатын ам нарыг хашаажуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг төлөвлөн шаардагдах хөрөнгийг 2019 онд шийдвэрлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарт даалгав.

5.    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн дээд шагналд 104 иргэнийг тодорхойлон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлав.

6.    Дүүргийн Иргэний танхимын дотоод зохион байгуулалт, гэрэлтүүлэг, техник тоног төхөөрөмжүүд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, тэдгээрийн бэлэн бус байдал нь иргэний танхимаар зохион байгуулж буй аливаа сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, хурлын хуралдааны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нөхцөл байдлыг авч хэлэлцээд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангаж ажиллахыг Засаг дарга Ж.Сандагсүрэнд тогтоолоор үүрэг болгов. 

7.    Нийгмийн хэв журмын зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулж, аюулгүй орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилт дэвшүүлж дүүргийн 32 хороонд “Явган эргүүлийн баг”-ийг ажиллуулах Болзолт уралдааныг зарласан болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%