Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2018-04-24

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын ажлын хорооны Төлөөлөгчид дүүргийн 31 Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, хяналт шалгалт хийлээ. Уг ажлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 17–ны өдрийн А/36 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах, Нийгмийн бодлогын ажлын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2018 оны 4 дүгээр сарын 20-оос 24-ний өдрүүдэд ажилласан тус ажлын хорооны Төлөөлөгчид маргааш буюу 2018 оны 4 дүгээр сарын  25-аас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийх юм. Энэхүү хяналт шалгалтын ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэнпийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран явуулж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%