Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

УЛААНБААТАР МАРАФОН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018-04-30

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд, хороодын Иргэний танхим хариуцсан ажилтнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 04 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 4 нийт 8 баг өрсөлдөж, эрэгтэйчүүдийн тэргүүн байрыг Төлөөлөгчид, дэд байрыг төвийн бүсийн тамирчид эзлэж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Ажлын албаны 2 дугаар баг, дэд байрт төв, толгойт бүсийн баг тамирчид шалгарч, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%