Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ЯВГАН ЭРГҮҮЛИЙН БАГ” САРЫН АЯНЫ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018-05-17

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-оос 5 дугаар сарын 2-ныг хүртэлх нэг сарын хугацаанд “Явган эргүүлийн баг” сарын аяныг зохион байгуулан, дүнгээ гарган хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Хаалтын арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн Н.Мөнхбаатар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргааны хэлтсийн  дарга О.Бат-Ирээдүй,  Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хууль зүйн тасгийн дарга Б.Мөнгөншагай, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, 3 дугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа С.Батзаяа, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батбаяр болон хороодын ИНХ-ын дарга Засаг дарга нараар ахлуулсан баг хамт олон оролцлоо.

“Явган эргүүлийн баг” сарын аянд идэвхи зүтгэлтэй оролцож шилдэгээр тодорсон баг хамт олныг мөн энэ үеэр шагнаж урамшуулав.

Аяны тусгай байрт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл, 3 дугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл,  2 дугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл шалгарсан бол аяны тэргүүн дүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл шалгарч шагналаа гардан авлаа.

Мөн аяны хугацаанд идэвхи зүтгэл гарган ажилласан Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 22 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Гүржавын Азжаргал, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 25 дугаар хорооны цагдаа Баярсайханы Бадарчин, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 29 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч В.Баярсайхан нарыг дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан юм.  

Мөн дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 32 хороог хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Түмэннасангийн Чадраабал, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн дэд ахлагч А.Бадамсэд, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 13 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Цэрэнгийн Батбаяр шагналаа.

Мөн Монголын Нутгийн уридлагын холбооны дээд шагнал “Соёмбо” медалиар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Цэрэнгийн Жаргалсайхан,  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Содномын Балчиндорж таныг шагналаа.

Арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.  Аян өрнөснөөр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт 25.1 хувиар буураад байгаа юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%