Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-31

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн гадна талбайд зохион байгуулж 32 хорооны нийт 750 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа. Тус арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж буй "Хүүхдийн инээмсгэлэл" төслийн эмч, ажилтнууд хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж оношлон, үнэгүй оо, сойз тараасан юм. Мөн эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг төслийн кабинетуудад үнэ төлбөргүй эмчилэхээр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар болон ивээн тэтгэгч байгуулагуудын төлөөллүүд оролцлоо. Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Тэргүүн лам нарын зөвлөл, Есүс христийн хамтын ажиллагааны багийн хамт олон ивээн тэтгэж оролцлоо.

Мөн дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулагчаар ажиллалаа. Мөн энэ үеэр дүүргийн 104, 156, 163, "Бамбар" цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд мэнчдилгээ дэвшүүллээ.

Нэгдсэн арга хэмжээний дараа ИТХ-аас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн төвүүдийн 350 гаруй хүүхдэд мөн бэлэг хүргэж өгсөн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%