Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

"ХУДАЛДАА ҮЙЛЧИГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2018-08-14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 сарын 2-ны өдрийн хуралдаанаас “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг дүүрэг, нийслэлд зохион байгуулах тухай тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл нийт 200-аад хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар нээж үг хэлсний дараа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатар “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн танилцуулгыг хийв. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогч аж ахуй нэгж, иргэдийн саналыг нээлттэй сонссон юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос бичгээр санал хүлээн авсан бөгөөд амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн 8 сарын 17-нд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%