Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

2018-09-10

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд  хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.




Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хариуцан жил бүр тэмдэглэн улс, нийслэл дүүргүүдийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссууд оролцож, ийнхүү өглөөний  09:00 цагт Монгол улсын Хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжим гашуудлын ая эгшиглүүлэн эхлүүлж, цугласан олон мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөснөөр өндөрлөдөг юм. Үүний зэрэгцээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, халуун амиа алдсан мянга мянган хэлмэгдэгсэдээ дурсан хүндэтгэж, Сонгинохайрхан дүүргийн буддын сүм хийдийн лам хуваргууд ном хурдаг уламжлал тогтсон юм.

Өнөө жилийн цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэд дарга, бодлого үйл ажиллагааны менежер Б.Саруул тэргүүтэй төлөөллүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга П.Нарандалай, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Ажлын албаны дарга Д.Азжаргал, Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлалын штабын дарга Бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Ж.Баясгалан, 150 дугаар ангийн захирагч хурандаа С.Болдбаатар, 011 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Жамбалжамц, 013 дугаар ангийн Штабын дарга Б.Заяат болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

ХАМБЫН ОВООНД НОМ ХУРАВ




Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овоонд ном хурж, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Гантулга болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОНО

Сонгинохайрхан дүүрэгт Хэлмэгдэгсэд тэдний эхнэр нөхөр, үр хүүхэд, ач зээ 250-иад хүн бүртгэлтэй байдаг бөгөөд энэ жилийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 208 хүнд хүндэтгэл үзүүлж, 30 хүнд мөнгөн тусламж өгч, 1 хүнд гэр олгож, Сонгинохайрхан уулын бэлд байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг 10 сая төгрөгөөр тохижуулсан байна. Тэгвэл энэ сарын 15-30-ны хооронд дээрх иргэдийг эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгохоор төлөвлөөд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%