Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ТӨЛӨӨЛӨГЧ ТАНЫ МАНЛАЙЛАЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-09-11

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Төлөөлөгч таны манлайлал” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг үг хэлэхдээ “Ард иргэдийн дуу хоолой болж ажиллаж байгаа Төлөөлөгчид бид аливаад ямагт манлайлагч байж, шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө тууштай ажилладаг байх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та бид чамлахааргүй хичээж ажиллалаа. Цаашид илүү ихийг хийж, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд нэг ч гэсэн хэрэгтэй, бүтээмжтэй зүйл хийхийн төлөө хамтдаа хичээн ажиллая” гэсэн юм. Нээж үг хэлсний дараа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тойрог хороондоо хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх дүрст тайланг сонордууллаа.


Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Учрал “Төлөөлөгчийн манлайлал” сэдвээр лекц уншиж, мэдлэг, чадвар, хандлага, чадамжийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм. Орчин үеийн хил хязгааргүй, даяаршсан, мэдээллийн эрин зуунд бид юуг мэдлэг гэж үзэх, мэдлэгээ хэрхэн чадамж болгож, нийгэм цаг үедээ хэрхэн нийцүүлж, зөв хандлагатай ажиллаж амьдрах хийгээд чадварлаг мэргэжилтэнг хэрхэн үнэлж, дүгнэж, ажилд авдаг болсон гэхчилэн олон сонирхолтой мэдээллийг өгсөн нь бүтэн цагийн турш өдөрлөгт оролцогчдыг чимээ гаргалгүй, лекцдээ анхаарахад хүргэж байлаа.





ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭНЭЭР ӨРСӨЛДӨВ

“Төлөөлөгч таны манлайлал” өдөрлөг хөгжөөнт тэмцээнээр үргэлжиллээ. Өдөрлөгт оролцогч Төлөөлөгчид дөрвөн бүсэд хуваагдан хөгжилтэй тэмцээнүүдээр өрсөлдөж Баянхошуу бүс 1 дүгээр байр, Төвийн бүс 2 дугаар байрт шалгарсан бол караоке тэмцээнд Төвийн бүс 1 дүгээр байр, Толгойт бүс хоёр дугаар байрт тус тус шалгарлаа. Өдөрлөгийн арга хэмжээнд МУГЖ Ж.Уранчимэг, СТА П.Хатанбаатар нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. 









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%