Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВРЫН ДАГУУ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2018-09-26

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын хороо болон Нийгмийн бодлогын хороо өнөөдөр Засгийн газраас гаргасан Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр гарсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд шалгах чиглэл бүхий 01 тоот албан даалгаврын хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Албан даалгаварыг дүүрэгт хэрэгжүүлэх тухай дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолд тусгасны дагуу Засаг даргын дэргэдэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын Засаг дарга, хүүхэд хамгааллын хамтарсан багуудын үйл ажиллагаанд ийнхүү хяналт шалгалт явуулж байгаа юм. Ингэхдээ байгууллага тус бүрийн үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр хяналт, шалгалтыг явуулж байна.

Тухайлбал, Хүүхдийн эрх зүйн хороог Гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн хүүхдийн тоон үзүүлэлт, тэдний эцэг эх, гэр бүл, үе тэнгийнхэн, сургууль хамт олонд зөвөлгөө өгөх, уулзалт ярилцлагыг зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байдал, хууль зөрчсөн хүүхдийг зөв зохистой, хүмүүжил олгох, сургалт хөтөлбөрт хамруулсан байдал, хорт зуршлаас ангижрах, эмчилгээнд хамруулах, зөвөлгөө өгөх, ажил сургууль, мэргэжил олгох сургалтад хамруулсан байдал гэх мэт 6 үзүүлэлтээр шалгаж байгаа бол хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг хүүхэд гэр бүлд зөвөлгөө өгсөн тоо баримт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, ирцийн бүртгэл, кэйс шийдвэрлэлт, тоо баримт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхэд иргэний суурь судалгааг гаргасан байдал зэрэг 7 заалт бүхий шалгуур үзүүлэлтээр хянаж, шалгаж байгаа юм.

Тус хяналт, шалгалтын ажлын зорилго нь илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байгаа бөгөөд шалгалтын дүнг тус хороодын хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргаж Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэр гарах юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%