Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ТОВЫГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

2018-10-18

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI хуралдааныг 10 сарын 22-нд хуралдуулахаар Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өчигдөр хуралдсан ИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр зарим Төлөөлөгчдөөс VI хуралдааныг 10 дугаар сарын 18 өдөр хуралдуулах тухай саналыг гаргасан юм. 
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт "...ИТХ-ын ээлжит хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна" хэмээн заасан заалт зөрчигдөх тул ийнхүү шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%