Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААНААР 8 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

2018-10-22

         Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хяналт шалгалтын үйл ажиллагааны журам батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Төлөөлөгчийн ёс зүйн хорооны ажиллах журам батлах тухай, Төлөөлөгчийн ёс зүйн хороо байгуулах тухай гэсэн ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнээс гадна Орон нутгийн тусгай хамгаалалттай Баянхошуу хайрханы хилийн цэст өөрчлөлт оруулах тухай, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай гэсэн газрын харилцаатай холбоотой 2 асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн хоёр асуудал нь Сонгинохайрхан дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлууд байлаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн хороог нийт 9 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгууллаа. Тус хорооны даргаар ИТХ-ын Төлөөлөгч М.Даваадоржийг сонгосон бол гишүүдээр Д.Ундармаа, Д.Баярсайхан, Б.Соёл-Эрдэнэ, Д.Батболд, Б.Эрдэнэбаатар, Ч.Гантулга, Б.Мягмарсүрэн, Э.Ниндэв нарыг гишүүнээр тус тус сонголоо. Тэгвэл тус хорооны нарийн бичгийн даргаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар томилогдлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%