Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ДЭВЖЭЭ 2018” ТЭМЦЭЭНД 65 ДУГААР СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-10-25

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”, “Сургуулийн эргүүл буюу school police төслийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургууль болон бүлгэмийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Дэвжээ 2018” тэмцээнийг Дүүргийн ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүдийн дунд зохион явууллаа. Багууд мэндчилгээ, хууль эрх зүйн асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчдын дундах асуулт хариулт, сургуулийн эргүүлийн арга хэмжээг сайжруулах чиглэлээр эцэг эхийн төлөөллөөс дэвшүүлж буй шинэ санал, санаачилгын талаарх илтгэл зэрэг төрлүүдээр өрсөлдлөө.

Тэмцээний 3 дугаар байрт 62 дугаар сургуулийн Итгэл баг шалгарч өргөмжлөл 600.000 төгрөгөөр, 2 дугаар байрт 104 дүгээр сургуулийн Шонхрууд баг шалгарч 800.000 төгрөгөөр, тэргүүн байрт 65 дугаар сургуулийн Атга шагай баг шалгарч 1.000.000 төгрөгөөр тус тус шагнууллаа. Шалгарсан баг  ирэх сард болох 2 дугаар шатны тэмцээнд бусад дүүргүүдийн шилдэг багуудтай өрсөлдөнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%