Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭЖ БУЙ АЖЛЫН ҮР ДҮН МУУ БАЙГААГ ШҮҮМЖИЛЛЭЭ

2014-08-19

Дүүргийн ИТХ-н дэргэдэх Санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл болон 2014 онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийнхний зүгээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн хангалтгүй, муу байгааг дүгнэлтдээ тусгасан байлаа.

Тиймээс эдгээр ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хорооны гишүүд олон санал санаачилга гаргаж байв. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдээд ашиглалтад орсон бүтээн байгуулалтуудыг камержуулах эсвэл харж хандах жижүүр манаач томилон ажиллуулах маягаар эзэнтэй болгох шаардлагатай гэсэн санааг зарим гишүүн хэллээ. Нөгөөтэйгүүр хийгдсэн ажлуудыг сайн хийгдсэн, дутуу орхисон, чанаргүй гүйцэтгэсэн, огт хийгдээгүй хэмээн эрэмбэлэн чанаргүй гүйцэтгэсэн болон огт хийгдээгүй ажлуудын талаар холбогдох хүмүүстэй уулзан шалтгааныг нь тодруулахаар тогтов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%