Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”

2014-10-17

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэргэдэх Иргэний танхим нь 2013.02.04 ны өдрийн 09 тоот тогтоолоор  2 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  “Төрийн байгууллагаас гаргах шийдвэрийн талаар хэлэлцүүлэг хийх иргэдийн санал, хүсэлтийг сонсох “Иргэний танхим” –ыг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна”.

 “Иргэний танхим” яагаад байх ёстой вэ?

Орон нутгийн удирдлагууд иргэдийн амьдралд хамааралтай шийдвэрийг өдөр тутам гаргадаг. Хэдхэн хүний хүрээнд гарч байгаа шийдвэрүүд олонх тохиолдолд иргэдийн эрх ашгийг тэр бүр тусгадаггүй. Орон нутгийн удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэрт  иргэдийн өргөн оролцоог хангах, Хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, ЗДТГ, ИТХ-ын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ

сонирхоыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөнд алсын хараатай хандах  ёстой. Харин  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд  “Иргэний танхим” онцгой үүрэг гүйцэтгэнэ.

“Иргэний танхим” гэж юу вэ?

Төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллагын хоорондын мэдээллийн гүүр болох зорилготой.  Мэдээлэл түгээх, харилцан солилцох хэрэгсэл, Иргэдийн дуу хоолойг сонсох индэр, Хамтын ажиллагааны талбар.

“Иргэний танхим” ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Иргэний танхимийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг. Иргэдийн санал санаачлагыг төр болон олон нийтэд хурдан шуурхай хүргэнэ. Хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Иргэнээс ирсэн санал хүсэлт харьяа нутаг дэвсгэрийнхээ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсээр олон нийтэд ил болгон  шийдвэрлүүлэх.

“Иргэний танхим” хэнд хэрэгтэй вэ?

Иргэний танхим нь эргэх холбоотой. Иргэдээс ирсэн санал хүсэлтийг төр засгийн шийдвэрт тусгуулах. Тусгуулсан шийдвэр нь олон нийтэд ээлтэй байх.

“Иргэний танхим”-ийн үйл ажиллагааны үр дүн юу байх вэ?

Сайн засаглал бий болгоно. Иргэд өөрсдийнхөө засаглалд оролцох оролцоогоо нэмэгдүүлнэ.  Иргэн төвтэй нийгэм бий болно. 

“Иргэний танхим”-ийн үйл ажиллагаанд иргэд яаж оролцох вэ?

Иргэний танхимд болох хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдмагц “СХД-ийн ИТХ-ын ажлын алба” гэж хаяглан захидлаар, СХД-ийн  ИТХ-ын 70171647 дугаарын утсаар, эсвэл   http://songinokhairkhan.ub.khural.mn   цахим шуудангаар санал шүүмжлэлээ илэрхийлж болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний танхимд биечлэн ирж хэлэлцүүлэгт оролцож болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%