Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Шинэ бүтээлийн уралдаанд оролцохыг уриалж байна.

2014-11-20

Хог хаягдлыг бууруулах, хог ачих зардлыг багасгах зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан хог ачих шинэ бүтээл, оновчтой санааг шалгаруулах уралдаанд урьж байна. 
Гэр хорооллын айлуудын ихэнх нь 200 кг-ийн төмөр торхонд үнс нурам, хог хаягдлаа хийдэг.
Үүнийг ТҮК-ийн ажилтнууд 2 метр өндөр тэвштэй машинд ачихад олон хүндрэл гарч байна. Тухайлбал, торхтой хогийг өргөж гаргахад хүч хүрэхгүйгээс иргэдээр туслуулах, хүрздэж ачих, агаарт тоосжилт, үнс нурам бургих , дээрээс асгарах асуудлууд байгааг бид бүгд мэднэ. 
Иймээс энэхүү ажлыг хөнгөвчлөх шинэ бүтээл шалгаруулах уралдааныг СХД-ийн ИТХ-аас зарлаж байна. Эрхэм зохион бүтээгч, шинийг санаачлагч та бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна. 
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс зөвхөн 1 бүтээлийг шилдгээр шалгаруулж таван сая төгрөгөөр шагнаж бүтээлийг оюуны өмчийн патентаар баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. 
Та бүхнийг энэхүү эх хотынхоо төлөө шинийг санаачлах уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна. 
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СХД-ийн ИТХ-ын Ажлын Албаны 70008874 дугаарын утсаар лавлах буюу өөрийн биеэр ирж уулзана уу? 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%