Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч
П.Алтантөгс өөрийн сонгогдсон 5 дугаар хорооны иргэдэд Засаг дарга
М.Одонхүүтэй хамтран үндэсний өгөх өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрхийг хамгаалах өдөртэй хамтатган тэмдэглэж өглөгийн гараа сунгажээ.
Тордуулбал, тэд хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнд тэргэнцэр,
амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур оролготой өрхийн 18 хүүхдэд
куртка өгсөн байна. Мөн дүүрэгтэй хамтын ажиллагаатай Японы Be Forward
компанийн ахуйн хэрэглээний бараа материалыг хандивласан байна.





