Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

 ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2014-11-07

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал харицсан ажлын хорооны ээлжит хурал өнгөрсөн даваа гаригт боллоо. Ажлын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх зарим хэлтэс албадын ажлын тайланг сонссон юм. Хурлаар өвөлжилтийн ажлын явц байдал, Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын тохижилтын ажлын ашиглалт хамгаалалт, тулгамдаж буй асуудал, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт гэх мэт асуудлуудыг хэлэлцэв. Хурлаас зарим хэлтсийн үйл ажиллагааг илүү эрчимжүүлэх талаар санал  шүүмжлэлийг гаргалаа. Ялангуяа дүүрэг өөрийгөө тэтгэх эдийн засагтай болоход нөлөөлөх төлөвлөгөөг боловсруулж ажиллах нь чухал байгааг Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст анхаарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%