Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Б.ОЮУНЦЭЦЭГИЙГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т АЛДАРШУУЛЛАА

2019-01-29

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан нийт 114 ахмадыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт дэвтэр”-т 20 дугаар хорооны иргэн, улсад 36 жилийн хөдөлмөрөө зориулан, Засаг даргын Тамгын газраас тэтгэвэртээ суусан Бэгзийн Оюунцэцэгийг бичиж алдаршуулсан юм.

Тэрбээр 1955 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн бөгөөд 1974 онд Бараа бааз, бөөний худалдааны нэгдлээс ажлын гараагаа эхэлж, 1993-2010 онуудад дүүргийн Засаг даргын Тамгын газарт 20 дугаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч, Тамгын газрын Аж ахуйн тасгийн даргаар 17 жил тус тус ажиллаж байжээ. 2010 онд өндөр настны тэтгэвэрт сууснаас хойш 2018 оныг хүртэл Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан ахмадуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2013-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Б.Оюунцэцэгийн хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж, ойн медалиудаар шагнахын зэрэгцээ нийслэл, дүүрэг, намын хүндэт тэмдэг, медалиуд түүнчлэн төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Алтан гадас одонгоор тус тус шагнасан юм.  

Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оноос хойш дүүргийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт дэвтэр”-т алдаршуулдаг болсон юм.

2014 онд Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байсан Дагвын Баярсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, даргаар ажиллаж байсан Самдангийн Баярт, Монхооны Цэрэндорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар 9 жил, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Дэндэвийн Дамдинпүрэв нарыг энэхүү “Хүндэт дэвтэр”-т алдаршуулсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%