Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЭНЭ ЖИЛ 14 ДҮГЭЭР ХОРООНЫ ЭЭЖИД ГЭР ОЛГОНО

2019-02-18

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн санаачилгаар өрх толгойлсон нэг ээжид өргөө цагаан гэр өгдөг билээ. Гэрийг олгохдоо 13 эмэгтэй Төлөөлөгчдийн дунд сугалаа явуулж, сугалаа таарсан Төлөөлөгчийн сонгогдсон тойргийн иргэнд энэхүү гэрийг өгдөг юм. Өнгөрсөн жил 3 дугаар хорооноос сонгогдсон Төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ сугалаа таарч хорооныхоо өрх толгойлсон эхэд гэр өгч байсан бол энэ удаад 14 дүгээр хорооноос сонгогдсон Төлөөлөгч Х.Эрдэнэтуяад сугалаа таарлаа. Гэр олгох арга хэмжээг 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%