Дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн цагдаагийн газар болон дүүргийн
Засаг даргын Тамгын газартай хамтран тай хамтран “Аюулгүй саппоро”
нэгдсэн арга хэмжээг хоёр сарын
хугацаанд зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээний зорилго нь
“Саппоро” худалдааны төв орчмын архидан согтуурах, биеэ үнэлэх зэрэг
сөрөг үзэгдлүүдийг таслан зогсооход чиглэж байгаа юм.







