Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ХАМТДАА ШИЙДЬЕ” УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-05-07

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санаачлан “Хамтдаа шийдье” уулзалтыг 32 хороонд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус уулзалтын зорилго нь дүүргээс 2019 оныг “Иргэдийн оролцоог дэмжих-боловсролын чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн нутгийн захиргааны болон төрийн үйлчилгээний бүх шатны байгууллагаас иргэдэд шаардлагатай үйлчилгээг шуурхай хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд тусгахад чиглэж байгаа юм.

“Хамтдаа шийдье” уулзалт өчигдөр дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хороодоос эхэлсэн бөгөөд уулзалтад тус хороодоос сонгогдсон Төлөөлөгчдөөс гадна дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа нийт 18 байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож иргэдийн асуусан асуултад хариулт өгч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар нь шийдвэрлэж ажиллалаа. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс тог цахилгаан, хог, газар эзэмших өмчлөх, дэд бүтэц, тохижилт, бүтээн байгуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настны амралт сувиллын хүрэлцээ муу байгаа зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Иргэдээс гарсан санал хүсэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд бичгээр хүлээн авч холбогдох шатанд уламжлан шийдвэрлэж ажиллах болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%