Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж эхлэх гэж буй “Шийдэл төсөл”-ийн хүрээнд “Бид шийдье” нэртэй уралдаант тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Уралдаант тэмцээнд 32 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцож, мэдлэг оюун, авьяас чадвараа сорьсон юм. Нийт 69 оноогоор Баянхошуу бүс тэргүүлсэн бол 68 оноогоор Өнөр бүсийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын баг удаалав. Харин гуравдугаар байрыг Толгойт бүсийн багийнхан эзэлсэн юм.





