Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

СХД-ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өгөх өдрийг тэмдэглэлээ.

2014-11-10

СХД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Үндэсний өгөх өдрийг 2014 оны 11 сарын 05-ны өдөр тэмдэглэж сонгогдсон тойргийн иргэд,албан газарт бэлэг, болон хандив өглөө.
Төлөөлөгч С.Ичинхорлоо: 1-р хорооны харьяат Чулуунбаатар, Чулуунцэцэг нарт 250,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн өвлийн хувцас бэлэглэв.
Төлөөлөгч Б.Дэлгэр Р.Ням-Очир, Г.Билгүүн, У.Эрдэнэбат гар: Халамж үйлчилгээний хэлтсийн "Бид олуулаа гэр бүл" төсөлд хамрагдаж буй 8-р хорооны, Нуурын 1-17 тоотод оршин суугч Бямбаагийн гэр бүлд батламж гардуулав.

Төлөөлөгч Ч.Сүрэнхүү 3-р хорооны 8 худагийн усны бүтэн өдрийн орлогыг төлж иргэдэд үнэгүй ус түгээх, мөн хорооны 15 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас нийт 1040000 төгрөгийн тусламж үзүүллээ.
Төлөөлөгч Н.Ганаа: 7-р хорооны хийн дасгалын багт 150,000 төгрөгийн үнэ бүхий хөгжим бэлэглэв.
Төлөөлөгч Г.Сарантуяа: 8-р хорооны иргэн П.Азжаргалын эмчилгээний зардалд 150000 төгрөг хандивлав.
Төлөөлөгч Ш.Хажидмаа: СХД-ийн Ирээдүй цогцолборын 7-р бага сургуульд 1,000,000 төгрөг, 112-р цэцэрлэгт 500,000 төгрөг бэлэглэв.
Төлөөлөгч Б.Баярбат: 16-р хорооны 24-р байрны 7, 4-р орцны жижүүрийн 2 хүүхдэд 150 000 төгрөгийн үнэ бүхий өвлийн хувцас бэлэглэв.
Төлөөлөгч Д.Мөнхцэцэг 27-р хорооны иргэн Батбаярын гэр бүлийн 3 гишүүнд 150,000 төгрөгийн үнэ бүхий гутал бэлэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%