Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэнтэй болно

2020-04-16

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/10 тогтоолоор Баянхошуу хайрхан орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, орчныг чөлөөлөх, моджуулж тохижуулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.

Баянхошуу бүсийн ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжин, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр  хөрөнгийн асуудлыг  шийдвэрлүүлж, “Баянхошуу” цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл бэлэн боллоо.  Цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтөд төв талбай, усан толио, тоглоомын талбай, ногоон байгууламж, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай мөн автомашины зогсоол, ариун цэврийн байр зэрэг багтсан.

Удахгүй бид Баянхошуу хайрханыхаа бэлд орчин үеийн чанар стандартыг хангасан цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь ээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%