Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Дүүргийн ГХУСАЗЗ-өөс Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Жаргалант” цагдаагийн тасгийн ахлах ахлагч Б.Сэргэлэнбаатарт өргөө цагаан гэрийг гардууллаа

2020-05-14

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын хувьд алслагдсан хороо болох 21 дүгээр хороонд ажиллаа.
Тус хороо нь мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс бөгөөд 60 мянга орчим толгой малтай, дүүргийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг эзэлдэг онцлог хороо юм. Тиймдээ ч малын хулгай болон орон байрны хулгайн гэмт хэрэг илүүтэй гардаг. Дүүргийн ГХУСАЗЗ-өөс цагдаагийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн “Жаргалант” цагдаагийн тасгийн ахлах ахлагч Б.Сэргэлэнбаатарт өргөө цагаан гэрийг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%