Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр 25 дахь жилдээ тохиож байна.
Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга - Бодлого, үйл ажиллагааны менежер Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо болон НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.