Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын ажлын хүрээнд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэн тэргүүнд анхааран ажиллах болно.

2020-12-02

Хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээлэл сүүлийн үед шил шилээ даран сонсогддог боллоо.
Миний бие дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаас гадна аав хүний хувьд нэн тэргүүнд анхааралдаа авч ажиллахаар төлөвлөж байгаа ажлуудын маань нэг нь гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн дарга Н.Уранчимэг, Гэр бүлийн албаны ахлах мэргэжилтэн М.Март, Хүүхдийн хөгжил, хамгааллын албаны ахлах мэргэжилтэн Э.Дашхүү, Сэтгэл зүйн албаны ахлах мэргэжилтэн Л.Булгаа, Залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Банзрагч, нягтлан Г.Ганганчимэг нартай уулзаж ажилтай нь танилцлаа.
Хүүхдийн тусламжийн “108” утсанд энэ онд ирсэн дуудлагаас манай дүүрэгт холбогдсон нийт 1030 дуудлага байна. Үүнээс гэр бүлийн орчинд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл 40 хувь буюу дийлэнх хувийг эзэлдэг юм байна.
Тиймээс бид цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай, тэр дундаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг бид юу хийж чадах, түүнээс сэргийлэх боломжийг хэрхэн бүрдүүлэх тал дээр анхаарч ажил хэрэг болгох талаар ярилцлаа.
Тодотгон хэлэхэд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль цэцэрлэг тодорхой хугацаанд карантилсан байгаа тул эцэг эхчүүд та бүхэн анхаарал болгоомжтой байж, хүүхдийг гэртээ аюулгүй, амар тайван байх нөхцлийг нь бүрдүүлэхийг хүсье.

2020.11.11

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%