Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" эхэллээ /2020.11.25/

2020-12-02

Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлын эсрэг бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой тус аяныг дэлхийн 187 улс зохион байгуулдаг.
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын хүн амын сан хамтран энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор "Яг одоо ЯРИЛЦЪЯ, МЭДЭЭЛЬЕ, ОРОЛЦЪЁ" уриатай эхлүүллээ.
Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс аймаг, нийслэл, дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга, цагдаагийн газар, хэлтсүүдийн дарга нартай цахимаар хуралдлаа.
Сонгинохайрхан дүүргээс тус хуралд СХД-ийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар, СХД-ийн цагдаагийн газрын дарга хурандаа Г.Цэргийнхүү, 1-р хэлтсийн дарга дэд хурандаа Г.Байдраг, 2-р хэлтсийн дарга хурандаа Б.Батхүү, 3 -р хэлтсийн дарга хурандаа Ж.Эрдэнэбаатар нар оролцож аяны хугацаанд харьяа нутаг дэвсгэртээ хэрхэн анхаарч ажиллах тухай үүрэг чиглэлээ гаргалаа.
Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил мэдээлэл нэмэгдсэн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 65.4 хувиар буурсан бол Сонгинохайрхан дүүрэгт 1.6 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө таслан зогсооход иргэн бүрийн хувь нэмэр хэрхэн нөлөөлж байгааг харж болно.
Энэхүү аян нь иргэдийг хүчирхийллийн эсрэг оролцоотой байхыг уриалан сануулж байгаа бөгөөд бүхий л цаг үед иргэн бүр хүчирхийллийг тэвчин өнгөрүүлэхгүй байхыг уриалж байгаа юм.
Цаашид СХД-ийн ГХУСАЗСЗ-өөс гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр үргэлж анхааран ажиллах болно.
Хүчирхийллийн эсрэг Яг одоо ЯРИЛЦЪЯ, МЭДЭЭЛЬЕ, ОРОЛЦЪЁ...!!!
    241

    ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

    санал өгсөн: 1304
    510 / 39%
    413 / 32%
    185 / 14%
    196 / 15%