Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

СХД-ийн ИТХ-ын дэргэдэх хороод хуралдлаа

2020-12-16

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв, санхүү эдийн засгийн хороо болон Дэд бүтэц, газар, байгаль орчны асуудал эрхэлсэн хороо тус тус хуралдлаа.

Өнөөдрийн  хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны дүүргийн Төсвийн төслийг хэлэлцэж Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг дэмжин Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын 2020 оны биелэлтэд үнэлгээ өгч, 2021 оны төлөвлөгөөнд оруулах саналуудыг гаргалаа.

Ковид цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримталж аюулгүй байдлыг ханган ажлын хороодын хурлыг зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%