Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИРГЭДИЙН ЦАХИМ САНАЛ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖСЭНИЙГ АЗИЙН САН ОНЦОЛЛОО

2020-12-22

Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлдэг “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг 2018 оноос эхлэн цахимаар авч, 2020 оноос Смарт УБ аппликейшн хөгжүүлэн ажиллаж байгаа юм.

Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд ОНХС-ийн үйл ажиллагааны журам, 2020 онд иргэдээс ирсэн санал болон 2021 онд зохион байгуулах цахим санал асуулгын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт өнөөдөр боллоо.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал болон хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар цахим санал асуулгын тухай мэдээллийг иргэдэд таниулж нийт 90958 саналыг хүргүүлэн амжилттай ажилласан байна.

Иргэд орон нутагтаа хийгдэх бүтээн байгуулалтад өөрсдийн саналыг оруулж, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлэх Смарт УБ аппликейшнийг санаачлан хэрэгжүүлж байгаа төслийн багийнханд талархал илэрхийлье.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%