Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан боллоо

2021-04-01

Тус хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд,  аж ахуй нэгжүүдээс санал авч байгаатай холбоотойгоор уг хуулийн төсөлд Төлөөлөгчид саналаа хэллээ.

Төлөөлөгчдийн гаргасан саналуудаас дурдвал:

  • Сонгинохайрхан дүүрэг нь мал аж ахуй эрхлэх зөвшөөрлийн бүсэд байдгаараа онцлогтой. Үүнтэй холбогдуулан малын бэлчээр зохицуулалтын асуудлыг тус хуулинд тусгаж оруулах.
  • Мөн дүүрэг болон хорооны статусыг сум багтай адилтгахгүйгээр тусад нь салгаж статусыг нь нэмэгдүүлэх, дагуул хот, хаяа тосгоны асуудлыг дэлгэрэнгүй нарийвчилж оруулах зэрэг саналуудыг Төлөөлөгчид Хуралдааны үеэр хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд,  аж ахуй нэгжүүдээс санал авахад нийт 60 гаруй байгууллага оролцож 17 санал, мөн 43 хороонд тус хэлэлцүүлгийг зохион байгуулахад 1411 иргэн санал ирүүлж давхардсан тоогоор нийт 57 санал ирүүлснийг нэгтгэн хүргүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%