Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2021-04-09

Жилд дунджаар 47 мянган хүнд амбулаторийн, 10 мянга гаруй үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, 250 ор бүхий нэгдсэн эмнэлэг Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулах боломж өнөөдөр бүрдлээ.
 
Энэхүү бодит ажлыг эхлүүлсэн Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4” төслийн баг, барилгын ажлыг гүйцэтгэгч Австри улсын “Вамед инженеринг” компани, мөн дүүргийн үе үеийн удирдлагуудад нэн тэргүүнд талархал илэрхийлье.
 
Тус эмнэлэг нь олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдож, үндсэн 7 мэргэжлийн тусламж үйлчилгээ болох ДОТОР, ХҮҮХЭД, МЭС ЗАСАЛ, ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД, ШҮД, МЭДРЭЛ, ХАЛДВАРТ ӨВЧИН зэрэг чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.
 
Түүнчлэн эмнэлгийн блок болгон тус тусдаа агаар сэлгэлтийн системтэй, бие даасан хүчилтөрөгчийн дэд станц болон цахилгааны дэд станцтай, 150м/куб усны багтаамжтай гэх мэт онцлог давуу тал олон байна.
 
Монгол улсдаа анхдагч энэхүү эмнэлгийн үйлчилгээг авах болсон Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдэд баяр хүргэж эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%